Эрэгтэйчүүдийн мэс засал

Эр хүний хамгийн нандин бахдам, эр хүн гэдгээ мэдэрдэг зүйлийн нэг бол яах аргагүй бэлэг эрхтэн нь билээ. Гэтэл ямар нэгэн бэлгийн амьдралын таагүй байдлаас үүдэн сэтгэл дундуур, эр хүн гэдгээ мэдэрч чадахгүй байх явдал олонтаа байдаг.

Учир нь эрэгтэй хүний бэлэг эрхтэн хэтэрхий жижиг, нарийхан, богинохон байхаас гадна хэт хурдан дур тавих зэрэг асуудлууд Ази эрчүүдэд ихэвчлэн тохиолддог байна. Иймд манай эмнэлэг нь эрэгтэйчүүдийн бэлгийн гоо сайхны мэс заслууд болох бэлэг эрхтэнг уртасгах, нийтэд нь бүдүүрүүлэх мэс засал, шодойн толгойн хэсэг буюу тээрхий томруулах мэс засал мөн хэт хурдан дур тавилтын мэс ажилбар, фимоз буюу тээрхийн арьсыг шамлах, эргүүлэх, тайрах, хэлбэрт оруулах гэсэн мэс заслуудыг хийж байна.

Бэлэг эрхтэн томруулах мэс засал

Эрэгтэйчүүдийн мэс засал гэдэгт ерөнхийдөө шодойг нийтэд нь бүдүүрүүлэх мэс засал, уртасгах мэс засал ба тээрхий буюу шодойн толгой хэсгийг томруулах гэсэн үндсэн гурван төрлийн мэс заслыг багтаан ойлгож болох юм.

Өөрийн мах, эдийг ашиглах арга :

Уг хагалгаа нь орлуулагч эдийг шодойн эх бие хэсэгт хийж өгөх замаар хэлбэр хэмжээний хувьд томруулж, бүдүүн болгох мэс заслыг хэлнэ. Одоогоор шодойг бүдүүн болгох мэс засалд тухайн хүний өөрийнх нь арьс мах болон өөх, сэбиоюү/тариа/, юүнипэд зэрэг хиймэл орлуулагч эдүүдийг ашиглаж байна.

Тухайн материалууд нь өөрсдийн гэсэн дутагдалтай ба давуу талуудыг агуулж байдаг. Жишээ нь өөрийнх нь арьс ба махыг ашиглан шодойнд суулгах аргын хувьд суулгах махыг өгзөгний хэмгээс авдаг ба тухайн хэсэгт 12-15см урт маш гүн сорив үлдэхээс гадна тодорхой хугацааны дараа 50% дээш  нь эргэн шингэж байхгүй болох дутагдалтай тал байдаг. Мөн өөх суулгах аргын хувьд ч ялгаагүй тодорхой хугацааны дараа 50-60% нь эргэн шингэж байхгүй болдог. Тиймээс дахин давтан хийлгэх шаардлага үүсдэг байна. “Сэбиюү” тариа ч бас эргээд 30-40% нь эргэн шимэгддэг учраас мөн л давтан хийлгэх шаардлагатай байдаг.

Аллудом буюу хиймэл мах ашиглах арга :

“Аллудом” гэдэг нь жинхэнэ хүний махаар бүтээсэн бэлдмэл бөгөөд Америкийн FDA-ийн магадлан итгэмжлэлтэй ба Канад, Америк ба Европын олон орнуудад хамгийн өргөнөөр ашиглаж байгаа юм. Адамс эмнэлгийн ерөнхий эмч И Мү Ёон доктор нь 1997 онд Солонгос улсад анх удаа энэ төрлийн орлуулагч эдийг ашигласан мэс заслыг амжилттай хийсэн ба түүнээс хойш 10 гаран жил Солонгос улсад амжилттай хэрэглэгдэж байна.

“Аллудом” нь суулгасны дараа 6-н сарын хугацаа өнгөрвөл судас болон бусад мэдрэлийн эсүүд урган гүйцэж тухайн хүний биеийн нэгэн хэсэг болон хувирдаг гайхалтай бүтээгдэхүүн юм. Мэдээж эргэн шингэх нь маш бага бөгөөд 90% дээш хувь нь насан турш хадгалагдан үлддэг юм.

Хагалгаанд зарцуулах хугацаа 40 минут орчим болох ба хэсэгчилсэн мэдээ алдуулалттай хагалгаанд ордог учир ямарч өвдөлт, хүндрэл мэдрэгдэхгүй. Хагалгааны дараа шууд энгийн амьдралдаа эргэн орох бололцоотой ба хагалгааны үр дүнд бэлэг эрхтэний тойргийн хэмжээ дунджаар 2-3см нэмэгдэх болно.

Био мах буюу “Bio Dermes”-ийг ашигласан мэс засал :

“Bio Demes” нь бэлэг эрхтэн томруулах мэс засалд одоогоор ашиглагдаж байгаа материалуудаас хамгийн дээд зэргийн, төгс бүтээгдэхүүн юм.  Аюулгүй байдал, үр дүн ба төрлөхийн юм шиг харагдах байдлаараа “Аллудом”-той төстэй боловч суулгасан даруйд таны арьс мах адил уян зөөлөн мэдрэмжийг төрүүлэх байдлаараа ямар ч материалыг дагуулахгүй юм. Энэхүү орлуулагч эд нь огт эргэн шингэж устдаггүй ба 100% таны арьс мах болон үлдэх болно.

Хагалгаанд зарцуулах хугацаа нь 30-40 минут ба хэсэгчилсэн мэдээ алдуулалттай хагалгаанд орох учир та ямар ч өвдөлт, хүндрэл мэдрэгдэхгүй. Мэдээж хагалгааны дараа шууд хэвийн амьдралдаа эргэн орох бололцоотой ба бэлэг эрхтэн тойргийнхоо хувьд 2-3см нэмэгдэх болно.

Шодойн толгой хэсэг буюу тээрхий томруулах :

 Тээрхий томруулах мэс засалд ихэвчилэн хэлбэр оруулагч бэлдмэлийг арьсны доод талд шахах аргыг өргөн ашиглаж байна. Эмчилгээний үр дүн ямар байх болон тэр үр дүнгээ хэр удаан хадгалж чадах эсэх нь ашиглаж буй бэлдмэлээс салшгүй хамааралтай байдаг. Үнэ хямд чанаргүй бэлдмэлийг ашигласан тохоилдолд 1-2 жилийн дараа эргээд хуучин хэвэндээ ордог бол манай эмнэлэгт ашглаж буй “Super derm” гэх бэлдмэл нь мэс ажилбарын дараах хэмжээний 60 орчим хувь нь үүрд хадгалагдан үлддэг. Тухайн үйлчлүүлэгч хүсвэл 1жилийн дараа давтан хийлгэж болно.

Энэхүү бэлдмэл нь одоогоор хамгийн найдвартай бэлдмэл гэгдэх ба үр дүнд нь тээрхий буюу бэлэг эрхтэний толгойн хэмжээ 1,0-1,5см орчим томордог юм.

Мэс ажилбарыг түрхэдэг мэдээ алдуулагчтай хийх бөгөөд тээрхийн арьсны доод талд дээрх бэлдмэлийг эргэн тойрон жигд шахаж хийдэг. Мэс ажилбарт нийт 25 орчим минут зарцуулах ба шууд энгийн амьдралдаа орох бололцоотой байдаг. Харин бэлгийн хэвийн амьдралдаа 10 хоногийн дараа эргэн орох бололцоотой юм.

Хэт хурдан дур тавилт :

Хорь гариу жилийн өмнөөс анагаах ухаанд энэхүү “хэт хурдан vрийн шингэнээ ялгаруулах (хэт хурдан дуртавилт)” гэсэн ойлголт нь гарч ирсэн бөгөөд тухайн үед хоёр минутаас богино хугацаагаар бэлгийн ажил хийдэг хvнийг сексийн асуудалтай эрэгтэй буюу хэт хурдан дур тавих гэж оношлодог байв. Харин үүнээс хойш богино хугацаан дvрийн шингэнээ гадагшлуулах буюу хэт хурдан дур тавилтыг талаарх судалгаа шинжилгээний ажил өргөн явагдаж ихэлсэн бөгөөд орчин үед арай өөр байдлаар хандах болсон билээ.

Одоогийн байдлаар хэт хурдан дур тавилтыг бэлгийн хавьтал хийхээс өмнө, эсвэл эхэлсний дараа шууд үрийн шингэнээ гаргах гэж ялган ойлгодог болжээ. Гэвч энэ үзэгдлийг яаж ч нэрлэж, яаж ч ханддаг боллоо гээд цөөнгүй эрчүүдийн хувьд сэтгэлийг нь зовоодог гол зүйлсийн нэг хэвээрээ л байсаар ирсэн билээ.

Шалтгаан : Үндсэн хоёр хэсэгт хувааж үздэг.

1) Бие махбодийн шалтгаан: Эvvл мэндийн асуудалтай, эсвэл эрхтэний бvтэц, vйл ажиллагааны онцлогтой холбоотой.

2) Сэтгэл зvйн шалтгаан: Сэтгэлийн хямрал, сэтгэл гутрал, анхны азгvй тохиолдлоос үдлсэн хямрал, бэлгийн амьдрал эхлэх vеийн хэт сэтгэл хєдлєл, айдастай холбоотой.

Бие махбодийн шалтгаан : Энэ нь бэлэг эрхтний бүтэцтэй холбоотой байдаг. Шодой болон бэлэг эрхтэний толгой хэсэгрүү гарсан мэдрэлийн ширхэгүүд байдаг ба тэр нь газар зүйн байршил, улс үндэстний онцлог болон хувь хүний биеийн онцлогоос шалтгаалан салаалалт, тоо ширхэгийн хувьд харилцан адилгүй байдаг билээ.

Бэлэг эрхтэнрүү салаалж гарсан үндсэн 2-3 мэдрэлийн ширхэг байдаг ба эдгээр ширхэгүүд нь шодой болон толгой хэсэгрүүгээ салаалж салбарласан олон тооны мэдрэлийн ширхэгүүдтэй болсон байдаг. Энэ онцлогоосоо болж бэлэг эрхтэний толгой хэсэг маш мэдрэмтгий болж бэлгийн харьцааны үед амархан дур тавьдаг байна. Энэ бол өвчин биш хувь хүний биеийн онцлог учраас санаа зовох зүйлгүй манай эмнэлэгт хандаарай. Манай эмнэлэг нь 2013 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн оношлогооны төхөөрөмжөөр хурдан дур тавилт, хэт мэдрэмтгий байдлыг оношлон мэс заслын аргаар эмчилж байна.

Мэс заслын эмчилгээний талаар:

Үйлчлүүлэгчийг оношлогооны багаж төхөөрөмжөөр оношилсны дараа мэс засал хийлгэх эсэхийг шийдвэрлэнэ. Мэс заслын хувьд бол салаалж олширсон мэдрэлийн ширхэгийг тасалж мэдрэмтгий байдлыг бууруулдаг арга юм. Мэс засал хэсгийн мэдээ алдуулалтаар хийгддэг бөгөөд үргэлжлэх хугацаа 30-40 минут болно. Мэс заслын дараа хэвийн ажил амьдралдаа орох боломжтой ба шарх 7-10 хоногт эдгэрнэ. Бэлгийн амьдралдаа 14-20 хоногийн дараагаас орох боломжтой.