Манай Үйлчилгээ

гарчиг дэд

Нүдний гоо засал

Нүдний гоо засал
Давхраа хийх

> Нүд гэдэг бол сэтгэлийн толь гэж үздэг билээ. Нүд нь хүнд төрүүлэх анхны сэтгэгдлийг тодорхойлогч хүний нүүрний хамгийн чухал хэсэг юм.

Тиймээс гоо сайхны пластик мэс заслуудын дундаас нүдний мэс засал, тэр дундаа давхараа хийх, засах мэс заслууд хамгийн элбэг хийгддэг билээ. Давхараа хийх хагалгаа нь зүсэлттэй ба зүсэлтгүй оёох гэсэн үндсэн хоёр хагалгааны аргын тусламжтайгаар хийгддэг.

Зүсэлттэй хийх :

Зүсэлттэй хийх гэдэг нь зовхины арьсанд ялимгүй зүсэлт хийн нүдийг аниулах үүрэг бүхий булчин ба өөхөн давхаргыг бага зэрэг тайран авах замаар давхараа хийх аргыг хэлнэ. Энэхүү хагалгааны аргын тусламжтайгаар унжиж сунасан өөх болон арьсыг тайрч засах, мөн нүдийг дээш сөхөгч булчинд нөлөөлөн нүдийг том, дүрлэгэр болгох ба доошоо унжуу сормуусыг дээш өргөж өгөх зэргээр тухайн хүний онцлогт тохириулан олон янзаар хийж болдог давуу талтай байдаг.

Оёх аргаар хийх :

Оёх аргаар давхараа хийх гэдэг нь зовхыг дээш өргөгч булчинг гадаргуу арьстай маш нарийхан утас ашиглан холбон оёж өгөх аргыг хэлнэ. Нүдний зовхи дээш өргөгдөх үед гадаргуу арьс мөн даган өргөгдөх бөгөөд энэ үед давхараа үүсдэг байна.

Зөвхөн зүү ашиглан зовхинд утасыг оруулан тогтоох арга байхаас гадна давхараа үүсэх хэсэгт 3-н ширхэг жижиг зүсэлт хийн булчин болон гадаргуу арьс хоёрыг холбож өгөх арга ч байдаг. Гэхдээ дээрх хоёр аргын хувьд давуу тал болон идгэрэх хугацаа зэрэг нь онцын ялгаагүй бөгөөд хагалгаа хийснээс хойш 7 хонгийн дараа хавдар нь бүрэн буун бага зэргийн ором л үлдэх болно.

Хагас зүсэлттэй хийх :

Энэхүү арга нь зүсэлттэй ба зүсэлтгүй оёх гэсэн дээрх хоёр аргуудын дутагдалтай талуудыг давуу талаар нь орлуулсан хагалгааны арга юм. Хоёр ширхэг жижиг зүсэлт хийн өөх, булчинг тайрч авч болох бөгөөд зүсэлтгүй оёх аргыг дутагдалтай талуудыг нөхөж болно. Мөн бүхэлд нь урт зүсэлт хийдэггүй учир сорив тогтох, шарх идгэрэх байдал удаан гэсэн зүсэлттэй хийх аргын дутагдалтай талуудыг арилгаж болдог давуу талтай байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>